May 05, 2022

АМЕП 2 хөтөлбөр 53 төслийн санал хүлээн авлаа

Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард Засгийн газар, компани, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй цувралаар уулзаж, АМЕП 2 хөтөлбөрийн ирэх жилийн үйл ажиллагаанд тусгуулах боломжтой төслийн санал боловсруулахад нь удирдамж, зөвлөмжөөр ханган ажилласан билээ. Үүний үр дүнд АМЕП 2 хөтөлбөр иргэний нийгэм, боловролын институти, мэргэжлийн холбоо, төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 53 төслийн санал хүлээн авлаа. 

“Монгол улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад өөрсдийн шинэлэг санааг төслийн санал болгон боловсруулж, бидэнд илгээсэн бүх хүнд баярлалаа. Та бүхэнтэй хамтран ажиллах замаар эрдэс баялагт суурилсан Монгол улсын эдийн засгийг тогтвортой өсгөхөд АМЕП 2 хөтөлбөр хувь нэмрээ оруулж чадна” гэж АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз хэлжээ. 

АМЕП 2 хөтөлбөрийн баг ирүүлсэн төслийн саналуудыг “АМЕП 2-ын төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу сорчилж, 2022 оны 5 сард багтаан, АМЕП 2 хөтөлбөрийн Зөвлөх хороонд илгээнэ. Тус хороо төслүүдтэй уншиж танилцан, баталгаажуулсны дараа эцсийн шийдвэрийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол улсын Сангийн яам гаргах юм. 
 

Санал болгох