Эрдэс баялгийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цахим сургалт

Төслийн нэр:

Эрдэс баялгийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цахим сургалт

Санхүүжүүлэгч:

Australian Aid

Хэрэгжүүлэгч:

Adam Smith International

Эрдэс баялгийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цахим сургалт

Хамтрагч: УУХҮЯ, "Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо" ТББ
 
УУХҮЯ 2019 оноос эхлэн, геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус бодлогын цөм хэмжүүрүүдийг уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа тусгахад нь АМЕП 2-ын төсөл дэмжлэг үзүүлэх зорилготой. Канадын Засгийн газрын санхүүжилттэй СЕСМИМ төслийн хүрээнд цуврал гарын авлага бэлтгэн гаргасныг цахим сургалтын хэлбэрт оруулна. Ингэснээр сургалтын материалыг уян хатан байдлаар илүү олон хүнд хүргэх боломж бүрдэнэ. Австралийн ажиллах хүчний жендерийн тэгш эрхийн агентлаг, Австралийн уул уурхайн салбар дахь жендерийн тэгш байдлын санаачлагаас мөн шаардлагатай сургалтын агуулгыг нэгтгэх боломжийг АМЕП 2 хөтөлбөр судална.

Төсөлүүд