"Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журам боловсруулах
Australian Aid
Adam Smith International
Хамтрагч: УУХҮЯ
Холбогдох дүрэм журмыг сайн бичиж, бэлтгэсэн байх нь ашигт малтмалын хуулийн шинэчлэлийг үр дүнтэй, уялдаа холбоо бүхий, ил тод хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. АМЕП 2 хөтөлбөр УУХҮЯ, мэргэжлийн холбоо, уул уурхайн компани, зөвлөх, иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран, уурхайн үйл ажиллагааны онцлог шатлал бүртэй холбоотой дүрэм журам боловсруулна. Үүнд, геологийн судалгаа, хайгуул, тусгай зөвшөөрөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхайн төлөвлөлт, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой дүрэм журам багтана. Дүрэм журмаар захиргаа, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтийн үе шатуудыг зохицуулдаг бол удирдамж нь мэргэжилтэн, уул уурхайн компаниудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд тусалдаг бичиг баримт юм.