Төслийн нэр:
Нүүрсний давхаргын метан хий
Санхүүжүүлэгч:
Australian Aid
Хэрэгжүүлэгч:
Adam Smith International
Нүүрсний давхаргын метан хий
Монгол улс нүүрсний арвин нөөцтэй. Энэ нь нүүрсний давхаргын метан хий хайх, олборлох нэг шалтгаан юм. Хөрөнгө оруулагчдын анхаарал татаж болох энэ салбарыг хөгжүүлэхэд зөв зохистой хууль эрхзүйн орчин шаардлагатай байна. Австралийн Күинслэнд муж нь нүүрсний метан хий олборлолтоороо дэлхийд тэргүүлэх туршлагатай бөгөөд үүнийг Монголд танилцуулж, харьцуулсан дүгнэлт зөвлөмж гаргана.
2021 оны 8 дугаар сарын 24-нд оруулсан нэмэлт мэдээлэл:
Нүүрсний давхаргын метан хийн зохицуулалттай холбоотой Австралийн хууль, эрх зүйн орчин, харьцуулсан судалгаа, тайлан мөн гаргалаа. Үүнд,
1. Нүүрсний давхаргын метан хий болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа: Англи болон Монгол хэлээр;
2. Монголын нүүрсний давхаргын метан хий, татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ: Англи болон Монгол хэлээр;
3. "Монголын нүүрсний давхаргын метан хий, татварын горимын харьцуулсан үнэлгээ" илтгэл танилцуулга: Англи болон Монгол хэлээр.
Та бүхэн https://amep.mn/news-detail/16 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.