Хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэх

Төслийн нэр:

Хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэх

Санхүүжүүлэгч:

Australian Aid

Хэрэгжүүлэгч:

Adam Smith International

Хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэх

Энэ төслийн хүрээнд УУХҮЯ-тай  хайгуулын тусгай зөвшөөрлийн  зохицуулалтыг шинэчлэхэд хамтран ажиллана. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль эрх зүйн орчин нь  Монгол улсын өрсөлдөх чадварын нэг үзүүлэлт байдаг. Энэ төслийн хүрээнд  Монгол улстай ижил төстэй Австралийн зарим муж улсын  хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх судалгааны тайлан,   геологийн мэдээллийг  тусгай зөвшөөрлийн зохицуулалтад хэрхэн  ашиглах боломжтой тухай, хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх олон улсын сайн туршлагыг судлан танилцуулна. Энэ төсөл нь Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрөл  олголтод дорвитой өөрчлөлт хийх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, нээлттэй бизнесийн орчин бүрдүүлэх чин хүсэлтэй байгааг хөрөнгө оруулагчдад харуулж байна.

2021 оны 8 дугаар сарын 24-нд оруулсан нэмэлт мэдээлэл:
Хайгуулын лицензийн чиглэлээр дараах илтгэл, тайланг бэлтгэн гаргав.
1. Илтгэл "Хайгуулын лиценз олгох Австрали улсын туршлага" Англи хэлээр; 
2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны цахимжуулалтын бэлэн байдлын үнэлгээний тайлан Монгол хэлээр;
3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоог өөрчлөн шинэчлэх хэрэгцээ шаардлага Монгол хэлээр. 
Та бүхэн https://amep.mn/news-detail/31 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.
 

Төсөлүүд