Apr 15, 2022

Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимжуулна

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс тендерийн материалаа цахимаар бүрдүүлэх боломжтой болж байна. Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП 2 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албатай хамтран, tender.gov.mn цахим хаягийн дор хайгуулын тусгай зөвшөөрлийн тендерт зориулсан дэд цэс үүсгэхэд тусламж үзүүллээ. 

Тус төслийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод УУХҮЯ, АМГТГ, ҮГА 200 орчим бизнес төлөөлөлд зориулан, дэд цэсийг хэрхэн ашиглах, цахимаар хайгуулын тусгай зөвшөөрлийн материалаа илгээх сургалт явууллаа. 

Энэ хөтөлбөрийн үр дүнд Монгол улсын Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод болгох зорилтоо биелүүлж,  гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт нэмэгдүүлэх боломжтой болж байна. Зөвшөөрөл хүсэх үйл явцыг цахимжуулснаар тусгай зөвшөөрөл олгох бүх үе шатыг хөрөнгө оруулагч хянах, ямар хувь хүн, байгууллага хаана, хэр хэмжээний газарт хайгуул хийх зөвшөөрөлтэй болсныг олон нийт цаг тухайд нь мэдэх боломжтой. Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим шилжилт нь зөвшөөрөл олгох үйл явцад хүний оролцоог багасгаж байна.
 

Санал болгох