Dec 27, 2019

ТЭЗҮ хүлээн авах журмыг шинэчлэх ажлын хэсэг УУХҮЯ дээр байгуулагдлаа

2019 оны 12 дугаар сар. Улаанбаатар хот. Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. 2012 онд батлагдсан  “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн Техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тавигдах шаардлага ба ТЭЗҮ хүлээн авах журам”-ыг шинэчлэх ажлын хэсэг УУХҮЯ дээр байгуулагдлаа.

2019 оны сүүлээр олон улсын зөвлөх Стив Гемелл Монгол улсад ажиллахдаа, УУХҮЯ, эрдэс баялгийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, дугуй ширээний ярилцлагууд хийсэн юм. Зөвлөх Гемелл олон улсад Техник эдийн засгийн үндэслэлийг хэрхэн хийдэг талаарх туршлагаас хуваалцсан. Жишээлбэл, ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулагч, санхүүгийн инститиуд голлон ашигладаг. Мөн нарийвчлал, эрсдлийн үнэлгээ хийсэн байхыг ТЭЗҮ шаарддаг. 

Олон улсын зөвлөх Гемелл УУХҮЯ болон Монголын уул уурхайн зураг, төсөв боловсруулагчдын холбооны уулзалтад оролцож, илтгэл тавьсан бөгөөд энэхүү илтгэлд ТЭЗҮ-д тавигдах шаардлагууд, олон улсын туршлагын талаар танилцуулсныг та энд дарж үзэх боломжтой.

Ажлын хэсгийн гишүүд  олон улсын зөвлөх Гемеллийн  ТЭЗҮ хийх олон улсын туршлагын талаарх тайлан  болон Монгол Улсын практикийг харьцуулан судалж байна.    ТЭЗҮ бэлтгэх, түүнийг хянан, хүлээн авахтай холбоотой дүрэм журмыг шинэчлэх ажил 2020 оны 6 дугаар сар гэхэд дуусах юм. Австрали Монголын Эрдэс баялгийн хөтөлбөр яамны ажлын хэсэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.

Санал болгох