Jul 23, 2021

2020-2021 оны судалгаа, тайлангууд

АМЕП 2 хөтөлбөр үндэсний болон олон улсын шилдэг эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэдний боловсруулсан судалгаа тайланг олон нийтэд нээлттэй түгээдэг. 2020-2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, байгаль орчны аудит, уурхайн хаалт, нөхөн сэргээлт зэрэг олон сэдвээр судалгаа, тайлан, илтгэл боловсруулж, холбогдох салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа. Та бүхэн дараах холбоосуудаар орж, АМЕП 2 хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн боловсруулсан судалгаа, тайлан, илтгэлийг монгол, англи хэлээр уншиж танилцаарай. 

I. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) сэдвээр дараах судалгаа, тайлан, илтгэлийг боловсрууллаа. 
1. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулагдах дагалдах элементүүдэд АМНАТ ногдуулах тухай хэлэлцүүлгийн тайлан: Монгол болон Англи хэл дээр;
2. Дагалдах элементэд АМНАТ ногдуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын судалгаа: Монгол болон Англи хэл дээр;
3. Эрдэс бүтээгдэхүүн дэх дагалдах металл, элементүүдэд АМНАТ ногдуулах тухай (Илтгэл) Монгол болон Англи хэл дээр;
4. Ширэм, ган хайлуулах үйлдвэрийн технологи (Илтгэл): Монгол хэлээр;
5. Зэс хайлуулах үйлдвэрийн технологи (Илтгэл): Монгол хэлээр;
6. Цайрын баяжмал боловсруулах технологи (Илтгэл): Монгол хэлээр;

II. Байгаль орчны аудитын чиглэлээр дараах гарын авлагыг боловсрууллаа. 
1. Байгаль орчны аудитын гарын авлага Монгол хэлээр 

III. Долоон төрлийн ашигт малтмал эрж хайх аргачилсан зөвлөмж боловсрууллаа.
1. Хөнгөн цагаан: Монгол болон Англи хэл дээр;
2. Лити, цези: Монгол болон Англи хэл дээр;
3. Элс хайрга: Монгол болон Англи хэл дээр;
4. Бал чулуу: Монгол болон Англи хэл дээр;
5. Карбонат чулуулаг: Монгол болон Англи хэл дээр;
6. Давс: Монгол болон Англи хэл дээр;
7. Газрын ховор элемент: Монгол болон Англи хэл дээр;

IV. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийг оролцуулах нь сэдвээр дараах тайлан илтгэл боловсрууллаа. 
1. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" бодлогын судалгааны тайлан Монгол болон Англи хэлээр; 
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах талаарх олон улсын туршлага Монгол хэлээр;
3. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах нь" Оролцогч талуудын судалгаа Монгол хэлээр; 
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам, түүний хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ Монгол хэлээр; 
5. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах нь" Иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлд хийсэн дүн шинжилгээ Монгол хэлээр; 

V. Хайгуулын лицензийн чиглэлээр дараах илтгэл, тайланг бэлтгэн гаргав.
1. "Хайгуулын тусгай зөвшөөрөл: Баруун Австрали, Куинслэнд" тайлан Монгол болон Англи хэлээр;
2. "Хайгуулын лиценз олгох Австрали улсын туршлага" илтгэл Англи хэлээр; 
3. "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны цахимжуулалтын бэлэн байдлын үнэлгээний тайлан" Монгол хэлээр;
4. "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоог өөрчлөн шинэчлэх хэрэгцээ шаардлага" Монгол хэлээр. 

VI. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр дараах илтгэлийг бэлтгэлээ.
1. "Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, зардал" илтгэл Монгол хэлээр. 


VII. "Татварын үр нөлөөтэй хэм хэмжээ" судалгаа англи хэлээр.

2019-2020 онд бэлтгэн гаргасан тайлан илтгэлүүдийг энэ холбоосоор орж үзнэ үү. https://www.amep.mn/news-detail/16?lang_id=1

Та бүхэн дээрх тайлан илтгэлүүдтэй холбоотой санал хүсэлт, асууж тодруулах зүйл байвал АМЕП 2 хөтөлбөрийн info@amep.mn хаягаар холбогдоорой. 

Санал болгох