Apr 19, 2021

Нүүрсний давхаргын метан хий

Австралийн Куинслэндийн их сургуулийн Профессор Гарнетт, Three60 Energy-гийн захирал Крис Коннел нар АМЕП 2 хөтөлбөртэй хамтарч, “Монголын нүүрсний давхаргын метан хий - Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ” хийж дуусгалаа. 2021 оны 4 дүгээр сарын 19-ний Даваа гарагт Монгол дахь салбарын мэргэжилтнүүдэд харьцуулсан тайлан танилцуулах үеэрээ Профессор Гарнетт, “Олон улсын нүүрсний давхаргын метан хийн зах зээлд өрсөлдөж, чанартай хөрөнгө оруулалт татах цорын ганц арга нь хууль эрх зүй, татварын бодлогын цогц шийдэл юм” хэмээн тэмдэглэн хэлжээ.
 

Санал болгох