2020-2021 онд хэрэгжүүлэх зургаан төслийнхөө нэг ажил болгон АМЕП хөтөлбөр БОАЖЯ-тай зөвшилцөн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийт хэрхэн оролцож байгааг судлахаар боллоо. Энэ төсөл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) хийхэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, үйл явцыг сайжруулах шаардлага бий эсэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлно. Энэ зорилгоор дараах ажлуудыг хийж байна. Үүнд,
Дээр дурдсан судалгааны үр дүнд үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн олон нийтийн оролцоог хангах хэсэг болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах
санал, зөвлөмжийг боловсруулна.
Энэхүү зөвлөмж нь БОНБҮ-нд оролцож буй орон нутаг, төрийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч талуудын хооронд харилцан ойлголцол, ажил хэрэгч харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.