Apr 02, 2020

Хэлэлцүүлэгт урьж байна

Эрэлтэд суурилан жил тутмын төлөвлөгөөг хамтрагч талуудтай санал солилцож, зөвлөлдөн боловсруулдаг уламжлалын дагуу Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП) нь 2020-2021 онд хийх  ажлын төлөвлөгөөгөө гаргаж эхэллээ. “Хамтран ажиллагч байгууллагууддаа бид ирэх жил бидэнтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа асуудал, чиглэлээ хэлэлцэн тодорхойлохыг уриалж байна. Санал болгож буй төсөл, ажил нь “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжил,  хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үндсэн зорилгод нийцсэн байх”-аас гадна дараах дөрвөн шалгуурыг хангасан байх ёстой” хэмээн Хөтөлбөрийн удирдагч Кирстен Ливермор хэлсэн юм. Үүнд:
  • Хамааралтай байдал. Санал болгож буй төслийн үр дүн нь эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэсэн АМЕП хөтөлбөрийн ерөнхий зорилгод хувь нэмэр оруулж байх.
  • Тодорхой, ойлгомжтой байдал. Санал болгож буй төслийн үр дүн нь чанар, тоо болон цаг хугацааны хувьд тодорхой, ойлгомжтой байх.
  • Манлайлан, хариуцаж ажиллах оролцогч тал. Санал болгож буй ажлын үр дүнг оролцогч талууд дэмжих, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Хамтын ажиллагаа. Санал болгож буй ажил нь төрийн байгууллага хоорондын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжиж байх.
Бид 2020 оны 4-5 дугаар сард хамтрагч талуудтай санал солилцох уулзалт, хурал, хэлэлцүүлгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Коронавирустай холбоотой хөл хорионоос хамааран товыг тогтооно.  Тодруулах зүйл байвал Хамтын ажиллагааны менежер П.Оюунбилэгтэй цахим шуудангаар (oyunbileg@amep.mn) холбогдож болно.
 

Санал болгох