Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд иргэдийн оролцоог сайжруулах нь
Australian Aid
Adam Smith International
Монгол улсад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд мөрдөгддөг дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор АМЕП хөтөлбөр БОАЖЯ-тай зөвлөлдөн, нэг сум сонгож, судалгаа хийнэ. Энэ кэйс судалгаа нь хэд хэдэн асуултад хариулт олох зорилготой. Тухайлбал, нутгийн иргэдэд хурлын зар амжилттай хүргэх, хурлыг үр дүнтэй зохион байгуулах, хэдэн хүн оролцсон байх ёстой, төлөөллийг хэрхэн хангах, иргэдийн санаа бодлыг яаж тэмдэглэн авах, тэдгээрийг тайлан илтгэлд хэрхэн тусгах, БОАЖЯ-нд хүргүүлэх, хурлын сэдэв байгаль орчны нөлөөлөх байдлын дэлгэрэнгүй үнэлгээтэй холбоотой асуудлуудад төвлөрсөн эсэх зэрэг асуулт болно. Кэйс судалгааны үр дүнд тулгуурлан, АМЕП хөтөлбөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 онд баталсан А-03 тушаалд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар төлөвлөж байна. Уурхайн төсөл эхлэхээс өмнө буюу төслийн эхний үе шатанд орон нутгийн иргэд, засгийн газар, уурхайн компани хоорондоо үр дүнтэй, эерэг харилцаа үүсгэж, байгаль орчны нөлөө, менежментийн асуудлаар шийдвэр гаргадаг болоход сайдын тушаалд оруулах нэмэлт өөрчлөлт ач холбогдолтой юм.
2021 оны 8 дугаар сарын 24-нд оруулсан нэмэлт мэдээлэл:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийг оролцуулах нь сэдвээр дараах тайлан илтгэл боловсрууллаа.
1. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" бодлогын судалгааны тайлан Монгол болон Англи хэлээр;
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах талаарх олон улсын туршлага Монгол хэлээр;
3. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах нь" Оролцогч талуудын судалгаа Монгол хэлээр;
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам, түүний хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ Монгол хэлээр;
5. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах нь" Иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлд хийсэн дүн шинжилгээ Монгол хэлээр.
Та бүхэн https://amep.mn/news-detail/31 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.