Дагалдах элементүүдэд АМНАТ тооцох
Australian Aid
Adam Smith International
Сангийн яам (СЯ), Татварын ерөнхий газар (ТЕГ), Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газартай зөвлөлдсөний үндсэн дээр УУХҮЯ ашигт малтмалын баяжмалд агуулагдах дагалдах элементүүдэд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тэй холбоотой журам, заавруудыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд АМЕП хөтөлбөр гурван ажил хийж гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, баяжмалд агуулагдах дагалдах элементэд нөөцийн төлбөр ногдуулах олон улсын шилдэг туршлага, эрх зүйн зохицуулалтыг судална. Хоёрт, дагалдах элементүүдийг тооцоолох шинэчилсэн арга зүй боловсруулна. Гуравдугаарт , Монгол, Австралийн Сангийн яамны мэргэжилтнүүдийг холбож, АМНАТ тооцох аргачлал, Австралийн туршлага судлах цахим уулзалтууд зохион байгуулна.
Энэ төсөл нь Монгол улсын ашигт малтмалын АМНАТ тооцох хуулиудад буй зөрүүтэй заалтуудыг засч сайжруулах, УУХҮЯ, СЯ, ТЕГ-ын мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой болоход нь чухал ач холбогдолтой. Монгол улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд салбарын хэмжээний шинэчлэлтүүд хийхэд бэлэн буйг энэ төсөл олон улсын хөрөнгө оруулагчдад харуулна.
2021.08.24 оруулсан нэмэлт мэдээлэл:
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) сэдвээр дараах судалгаа, тайлан, илтгэлийг боловсрууллаа.
1. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулагдах дагалдах элементүүдэд АМНАТ ногдуулах тухай хэлэлцүүлгийн тайлан: Монгол болон Англи хэл дээр;
2. Дагалдах элементэд АМНАТ ногдуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын судалгаа: Монгол болон Англи хэл дээр;
3. Эрдэс бүтээгдэхүүн дэх дагалдах металл, элементүүдэд АМНАТ ногдуулах тухай (Илтгэл) Монгол болон Англи хэл дээр;
4. Ширэм, ган хайлуулах үйлдвэрийн технологи (Илтгэл): Монгол хэлээр;
5. Зэс хайлуулах үйлдвэрийн технологи (Илтгэл): Монгол хэлээр;
6. Цайрын баяжмал боловсруулах технологи (Илтгэл): Монгол хэлээр;
Та бүхэн https://amep.mn/news-detail/31 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.