Sep 12, 2022
Багийн ахлагчийн зурвас
АМЕП 2 хөтөлбөртэй хамтран ажилладаг та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Нарлаг зуны өдрүүд алслан одож буй энэ үеэр АМЕП 2 хөтөлбөрийн баг ирэх жил хэрэгжүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдээ сонгон, эцэслэхээр ажиллаж байна. Шинэ төслүүд хэрэгжүүлэн, шинэ түнш, хамтрагч, төслийн үр шимийг хүртэгч нартай хамтын ажиллагаа эхлүүлэх гэж буйдаа баяртай байна. АМЕП 2 хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сард төслийн санал хүлээн авах зар түгээж, хамтран ажиллах 53 санал хүлээн авснаас эхний шатанд арвыг сонгон шалгарууллаа. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах, шинэлэг, хэрэгцээ шаардлагаа оновчтой тодорхойлсон, өргөн цар хүрээг хамарсан олон төрлийн төслийн санал ирүүлснээс АМЕП 2-ын зорилго, зорилттой нягт уялдсан арвыг сонгох нь хүндхэн сорилт байв. Тиймээс АМЕП 2 хөтөлбөрийн хамт олны нэрийн өмнөөс хамтран ажиллах төслийн саналд идэвхтэй оролцож, төслийн саналаа ирүүлсэн бүх хүнд баярласан талархсанаа дахин илэрхийлье.
АМЕП 2 хөтөлбөрийн эхний шатанд сонгон шалгаруулсан төслүүдийг холбогдох талууд энэ сард эцэслэн батлахаар төлөвлөж байна. Тиймээс АМЕП 2 хөтөлбөр тун удахгүй 2022-23 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх төслүүдээ албан ёсоор зарлана. Төслүүд батлагдмагц бид шинэ болон өмнөх түншүүдтэйгээ хамтран, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, мониторинг, үнэлгээ хэрхэн хийх ажилдаа шамдан орох юм. Хөтөлбөрийн багийнхан маань шинэ төслүүд хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан, бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.
Та бүхэнтэй удахгүй шинэ төслүүдийн талаарх мэдээллээ хуваалцана гэж найдаж байна.
Хүндэтгэсэн,
Рена Гүэндүэз
АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч