Sep 10, 2022
Mongolia Mining 2022: Олон улсын уул уурхай, газрын тосны хөрөнгө оруулалтын чуулган, үзэсгэлэн
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2) 2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож буй “Mongolia Mining 2022: Олон улсын уул уурхай, газрын тосны хөрөнгө оруулалтын чуулган, үзэсгэлэн”-д оролцож буйдаа баяртай байна. Чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдох уул уурхайн үзэсгэлэнд АМЕП 2 бусад Австралийн хөтөлбөр, байгууллагын хамт оролцоно. Манай хөтөлбөрийн хамт олонтой биечлэн уулзаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр юу хийж, ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.