Dec 28, 2021

Нүүрсний давхаргын метан хийн сургалт зохион байгууллаа

АМЕП 2 хөтөлбөр 2021-2022 онд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Үндэсний геологийн (ҮГА) албатай хамтран, “Нүүрсний давхаргын метан хийн геомэдээллийг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2021 оны 12 дугаар 27-нд АМГТГ, ҮГА-ны мэргэжилтнүүдэд нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлвийг судлахад шаардлагатай мэдээлэл, эдийн засаг, байгаль орчны талаас анхаарах зүйлс зэрэг асуудлаар "Сайпер" зөвлөх компанийн захирал, Куинслэндийн Технологийн Их Сургуулийн Дэд Профессор, Доктор Тим Мур нэг өдрийн сертификаттай сургалт зохион байгууллаа.  

АМЕП 2 хөтөлбөр 2019-2021 онд “Монголын нүүрсний давхаргын метан хий - Татварын зохицуулалт,” Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлага зэрэг асуудлаар судалгаа хийж, оролцогч талуудад танилцуулж байсан.  Та бүхэн дараах холбоосоор орж, нүүрсний давхаргын метан хийтэй холбоотой АМЕП 2 хөтөлбөрөөс хийлгэсэн судалгаануудыг бүтнээр нь татаж авах боломжтой. https://www.amep.mn/news-detail/16?lang_id=1   

Санал болгох