Sep 28, 2020

2019-2020 оны жилийн тайлан гарлаа

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд AMEП 2 хөтөлбөр нь төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ирэх жилүүдийн амжилт, бүтээлийн сууриа тавилаа.  AMEП 2 хөтөлбөрийн эхний жилийн үйл ажиллагаа үндсэн хоёр үе шатаас бүрдэнэ. Эхний шатанд хөтөлбөрийн баг нь хөтөлбөрийн өмнөө тавьсан зорилгод хувь нэмэр оруулах, нөлөөллийн түвшинд ажиллах чадвар чадавхитай түншлэгч талуудтай хамтын ажиллагаа эхлүүллээ. Дараагийн шатанд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (ГХХЯ) болон Монгол Улсын Сангийн Яамны баталсан зургаан төслийг хэрэгжүүллээ.  Төсөл тус бүрийг шийдвэр гаргах түвшний байгууллага, Засгийн газрын агентлаг хариуцан хэрэгжүүллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагатай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь эрх зүйн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар тогтвортой дагаж мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2019-2020 оны санхүүгийн жилийн тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Санал болгох