Улаанбаатар.
АМЕП 2 төслийн хуулийн зөвлөх Э. Ганбат “Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”-гаа Монголын нүүрсний ассоциаци, Монголын нүүрсний давхаргын метан хийн холбоо болон салбарын төлөөлөгчдөд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцууллаа. Та бүхэн түүний илтгэлийг энд дарж, үзэх боломжтой.
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП 2 төсөл нь УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрлэл, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг танилцуулж, зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна.