АМЕП хөтөлбөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Геологийн бодлогын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Геологи, уул уурхайн сургуулийн харья Эрдэс баялгийн судалгаа, гоемэдээлэл, сургалтын төвтэй хамтран “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулах” төслийг хэрэгжүүлсэн билээ. 2019 оноос эхлэн АМЕП хөтөлбөрийн дэмжлэгтэй нийт 17 төрлийн ашигт малтмалын аргачилсан зөвлөмж боловсруулагдаад байна. Үүнд, 2019 онд алт, төмөр, хайлуур жонш, шороон орд, газрын тос гэсэн 5 ашигт малтмал (боть I), 2021 онд хөнгөн цагаан, бал чулуу, карбонат чулуу, элс хайрга, давс, газрын ховор элемент, лити-цези гэсэн 7 ашигт малтмал (боть II), 2022 онд фосфат, манган, берилли, никель-кобальт, хром гэсэн 5 ашигт малтмалын (боть IV) аргачилсан зөвлөмж багтана.
Та бүхэн гурван боть аргачилсан зөвлөмжүүдтэй танилцахыг хүсвэл доох холбоосоор татаж авна уу.