Техник, эдийн засгийн үндэслэл

Төслийн нэр:

Техник, эдийн засгийн үндэслэл

Санхүүжүүлэгч:

Australian Aid

Хэрэгжүүлэгч:

Adam Smith International

Техник, эдийн засгийн үндэслэл

Эрдэс баялгийн салбар төлөвшин хөгжсөн орнуудын техник, эдийн засгийн үндэслэл хийх арга аргачлал, уурхайн төсөл батлах үйл явц, түүнтэй холбоотой дүрэм журмуудыг АМЕП хөтөлбөр шинжилж судална.  Үүний үндсэн дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан, дагаж мөрдүүлдэг дүрэм журмыг олон улсын туршлагатай харьцуулан судлах боломжтой. Монгол улсад мөрдөгдөж буй уурхайн лиценз олгох асуудлыг олон улсын стандарттай нийцүүлснээр  a) үр дүнтэй үйл ажиллагааг нэмэгдүүлэх, б) төслийн хугацааг хурдасгах, в) маргаан гарах эрсдлийг бууруулах боломжууд бүрдэнэ.
 
2021 оны 8 дугаар сарын 24-нд оруулсан нэмэлт мэдээлэл:

Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, түүнийг хүлээн авах журам хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслөөс дараах тайлан, судалгаануудыг бэлтгэн гаргалаа. Үүнд:
1. ТЭЗҮ боловсруулах олон улсын стандарт Монгол болон Англи хэлээр;
2. ТЭЗҮ шинэчлэх ажлын хэсэгт танилцуулах саналын төсөл Монгол болон Англи хэлээр;
3. ТЭЗҮ хүлээн авах журмыг өөрчлөн шинэчлэх үзэл баримтлал Монгол болон Англи хэлээр;
4. Уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөө Австралийн жишээ Монгол болон Англи хэлээр;
5. Хууль тогтоомжийн хийдлийн судалгааны тайлан Монгол болон Англи хэлээр. 

Та бүхэн https://amep.mn/news-detail/16 хаягаар орж, тайлангуудыг татаж үзэх боломжтой.
 

Төсөлүүд