Үндэсний геологийн албаны гео-мэдээллийн санд хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын тайлангийн мэдээллийг нэгтгэх нь
Australian Aid
Adam Smith International
Хамтрагч: Үндэсний геологийн алба (ҮГА)
АМЕП 2 хөтөлбөр геологичдын багтай хамтран, хувийн хөрөнгөөр хийсэн геологи-хайгуулын ажлын тайланг судалж, үндэсний геологийн гео-мэдээллийн сан (ҮГМС), геологийн каталогийн МонГеоКат системд оруулахад бэлтгэнэ. АМЕП 2 хөтөлбөр хуульчтай хамтран, хувийн хөрөнгөөр хийсэн геологи-хайгуулын ажлын мэдээллийн нууцлалтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гео-мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл авахад нь ҮГА-нд дэмжлэг үзүүлнэ. ҮГМС-г хувийн хөрөнгөөр хийсэн геологи-хайгуулын ажлын мэдээллээр баяжуулснаар хайгуулын ажлын эрсдлийг багасгаж, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлдэг.