Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2022-23 онд найман төсөл хэрэгжүүлнэ. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах төсөл юм. Энэ сарын 23-нд АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз, төслийн багийнхан анхны уулзалтаа цахимаар зохион байгууллаа. Цахим уулзалтад геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын 21 мэргэжилтэн оролцлоо.