Mar 15, 2022

Хамтран ажиллах санал хүлээн авч байна

АМЕП 2 хөтөлбөр жил бүр хамтрагч талуудтай санал солилцож, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө сонгодог. Энэ уламжлалын дагуу 2022-2023 оны ажлын төлөвлөгөөг боловсруулахаар эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллах, төслийн санал боловсруулахад урьж байна.

АМЕП 2 хөтөлбөрт шалгарах боломжийг нэмэгдүүлэхийн тулд бид энэ жил эрдэс баялгийн салбарт ажилладаг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгуулага, судалгаа шинжилгээний институт зэрэг сонирхогч талуудад зориулан, мэдээллийн цахим уулзалт зохион байгуулах гэж байна. Эдгээр уулзалтад оролцсоноор та бүхэн хамтын ажиллагааны төслийн санал хэрхэн бэлдэх, АМЕП 2-ын загвар маягтыг зөв бүрдүүлэх зэрэг мэдээллийг хүлээн авна. Мэдээллийн цахим уулзалт болох өдрүүд:

  • 3 дугаар сарын 21-ний Даваа гариг, 10:00-12:00,

  • 3 дугаар сарын 23-ны Лхагва гариг, 14:00-16:00,

  • 3 дугаар сарын 25-ны Баасан гариг, 09:00-11:00,
    3 дугаар сарын 30-ны Лхагва гариг, 14:00-15:30 цагт.

​Та танилцуулгад оролцох сонирхолтой бол өдрөө сонгон, Oyunbileg@amep.mn цахим шуудангаар өөрийн нэр, албан тушаал, байгууллагыг бичиж ирүүлнэ үү. Бид та бүхэнд танилцуулгын хөтөлбөр болон зүүм линкийг хүргүүлнэ. 

Цахим танилцуулгын үеэр танай байгууллагын хамтын ажиллагааны төсөл боловсруулахад дэмжлэг болох мэдээ мэдээлэл, АМЕП 2-ын маягт, удирдамж өгөх тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Энд дарж, хамтын ажиллагааны төслийн санал боловсруулах удирдамж татаж авна уу. 

Бөглөх маягтыг энд дарж аваарай. 

Санал болгох