Jul 01, 2022

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гарын авлага

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕП/-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны захиалгаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд /БОНБҮ/ олон нийтийн оролцоог хангахад дэмжих” төслийг хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд “Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ-ын зөвлөх баг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гарын авлага боловсруулж, цахим сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ хэрэгжүүллээ. Та энд дарж, ажлын тайланг татаж авна уу. 

БОНБҮ-ий явцад орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах арга зам, мэдээлэл бүрдүүлэлтийн талаар одоо байгаа гарын авлага, зөвлөмжийг судлан, сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны зэрэгцээ энэ ажлын хүрээнд өмнө АМЕП хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тайлангуудын үр дүнд тулгуурлан, гарын авлага, цахим сургалтын модулийг боловсруулсан юм. 

Та энд дарж, гарын авлагыг татаж аваарай.

 

Санал болгох