Nov 22, 2021

Зөвлөх үйлчилгээнд саналаа ирүүлнэ үү

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор зөвлөмж боловсруулж, цахим сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээнд саналаа ирүүлэхийг урьж байна.
   
Монгол Улсын Засгийн Газар, Австрали Улсын Засгийн газар хамтран төр,  хувийн хэвшил,  иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжин, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕП/-ийг хэрэгжүүлж байна.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд /БОНБҮ/ олон нийтийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулж авна.
 
Хийх ажлууд:
 
  • БОНБҮ-ий явцад орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах арга зам, мэдээлэл бүрдүүлэлтийн талаар одоо байгаа гарын авлага, зөвлөмжийг судлах, сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, энэ ажлын хүрээнд өмнө АМЕП хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тайланг судлах. Энэхүү тайланг  2020-2021 оны судалгаа, тайлангууд (amep.mn) линкнээс авч танилцах боломжтой.
  • Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах гарын авлага, зөвлөмж боловсруулах;
  • Цахим сургалт зохион байгуулах 3 аймгийг БОАЖЯ болон АМЕП хөтөлбөртэй хамтран сонгох, сургалтыг төлөвлөх, зохион байгуулах;  
  • Хийсэн ажлын тайланг захиалагч болон оролцогч талуудад танилцуулах.
Тавигдах шаардлага:
 
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон олон нийтийн оролцоог хангах талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, эрх зүйн бусад зохицуулалтын талаарх мэдлэг,  туршлагатай байх;  
  • Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах онолын болон практик туршлагатай байх;
  • Олон нийт, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор танилцуулга, сургалт зохион байгуулсан туршлагатай байх; /Насанд хүрэгчдэд зориулсан цахим сургалт, танилцуулга зохион байгуулах туршлагатай бол давуу талтай/
  • Хийсэн ажлын тайланг Англи, Монгол хэл дээр бэлтгэх.  
 
Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлыг сонирхож байвал дараах материалыг бүрдүүлэн үнийн саналын хамт  2021 оны 12 сарын 5-ны дотор baasantseren@amep.mn  цахим шуудангаар ирүүлнэ үү.
 
Тодруулан асуух зүйл байвал oyunbileg@amep.mn хаягаар холбогдоно уу. 
 
Бүрдүүлэх материал:
  • Байгууллагын танилцуулга, цахим хуудас
  • Энэ чиглэлээр өмнө хийж байсан ижил төстэй ажлын талаарх мэдээлэл, танилцуулага
  • Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг, туршлагатай ажилтнуудын хувийн намтар
  • Үнийн санал

Санал болгох