Oct 07, 2019

Дисковер Монголиа 2019

Австралийн парламентийн гишүүн асан хатагтай Кирстен Ливермор АМЕП 2 хөтөлбөрийн удирдагчаар энэ оны 9 сард томилогдлоо. 2019 оны 9 дүгээр сарын 27-нд болсон “Дисковер Монголиа” хуралд тавьсан түүний илтгэлийг энд дарж  үзнэ үү. 

Хатагтай Ливермор АМЕП 2 хөтөлбөр зорилго, зорилтдоо хүрэхэд багаа удирдан чиглүүлж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.

 
Уул уурхайн бүс нутгийн ард иргэдийг төлөөлөн Австралийн парламентад гурван удаа сонгогдсон, мөн Австралийн уул уурхайн зөвлөлийг удирдан ажиллаж байсан туршлага маань надад эрдэс баялгийн салбарт засгийн газар, компаниуд, мөн олон нийт ямар бэрхшээлтэй тулгардаг, нөгөөтэйгүүр ямар боломж бололцоо байдгийг бүх талаас нь харах боломж олгосон. Гадаадын хөрөнгө оруулалт татах, уул уурхайн салбарыг хэрхэн хариуцлагатай удирдах Австралийн туршлагыг хуваалцахаас гадна Монголчуудаас их зүйл сурна гэж найдаж байна” хэмээн хатагтай Ливермор хэлсэн юм.
 

Санал болгох