Бидний тухай

Бидний тухай

АМЕП хөтөлбөрийн тухай

Эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Монгол, Австралийн засгийн газар Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг (AMEП) хэрэгжүүлж байна. 2015-2019 онд хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлж дуусгаад, 2019 оны 4 дүгээр сарын 1-нээс илүү олон талыг оролцуулсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бүхий хоёрдугаар шатыг эхлүүллээ.


AMEП 2 хөтөлбөрийн зорилт нь Монгол улсын хөгжилд чухал хувь нэмэртэй эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад оршино.

Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилттэй AMEП 2 хөтөлбөрийг Адам Смит Интернэшнл байгууллага 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлнэ.

Бид юу хийдэг вэ?
АМЕП 2 хөтөлбөрийн зорилтод хувь нэмэр оруулах, оролцогч талуудын санал болгосон, тэдэнтэй хамтран боловсруулсан төсөл хөтөлбөрүүдийг АМЕП дэмжиж ажиллана. Тухайлбал төрөөс үзүүлэх гео-мэдээллийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, татварын орчин, байгаль орчин, аюулгүй ажиллагаа, уурхайн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмууд, ашигт малтмалын нөөц ба баялгийн үнэлгээ хийх аргачлал, засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагууд, орон нутгийн иргэд зэрэг олон нийттэй харилцах, тэдэнд мэдээлэл түгээх, яриа хэлэлцүүлэг хийх, зөвлөлгөөн зохион байгуулах, уул уурхайн салбарт шийдвэр гаргахад олон нийт хэрхэн оролцох, энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг авч үзэж болно. 

AMEП 2 хөтөлбөрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны заримаас дурдвал:
  • Үндэсний болон олон улсын зөвлөх багаас бүрдсэн техникийн туслалцаа;
  • Эрдэс баялгийн салбарыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, судлан гаргах;
  • Олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах замаар өөрчлөлт хийж чадахуйц санал боловсруулах, хамтран ажиллах;
  • Асуудал, сэдвийг тодорхойлоход нь хамтрагч талууддаа судалгаанд үндэсэлсэн баримт, нотолгоогоор туслах;
  • Санаа сэдэл, санал санаачлага гаргаж, туршлага мэдлэгээ хуваалцах зорилго бүхий уулзалт, зөвлөгөөнийг дэмжих;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих үүднээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах.